ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2026.10.20
Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, "Би зөвшөөрч байна" товчийг дарснаар Skola системийг ашиглах, үүнтэй холбогдон үүсэх аливаа эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлан хүлээн зөвшөөрсөнд тооцно. 18 нас хүрээгүй хэрэглэгч асран хамгаалагчийн хамт уншиж танилцахыг зөвлөж байна.
Skola систем нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан «Хаштаг Си Ти Эй» ХХК (Hashtag CTA LLC)-ийн өмч бөгөөд тус компани хөгжүүлж, эрхлэн ажиллуулдаг.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлого нь хамтдаа хэрэглэгч болон «Хаштаг Си Ти Эй» ХХК-ийн хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулах баримт бичиг болно.
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцлийн зорилго нь нэг талаас хэрэглэгч Skola системийг ашиглах, community үүсгэх, product (сургалт, гишүүнчлэл) борлуулах, group болон channel удирдах, контент нийтлэх, төлбөр хүлээн авах, харилцах, нөгөө талаас үйлчилгээ үзүүлэгч нь системийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалтыг хангахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагын харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөвшөөрч, системд бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.3. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй бөгөөд өөрчлөлтийг системээр дамжуулан мэдэгдэнэ.
1.4. Skola брэнд нэр, лого, системийн интерфэйс, дизайн, код, өгөгдлийн бүтэц, бизнес логик, баримт бичиг болон системд агуулагдах бүх контент нь «Хаштаг Си Ти Эй» ХХК-ийн өмч, оюуны өмч болно. Хэрэглэгчийн өөрөө байршуулсан контентод хамаарах эрх нь Зургаадугаар бүлгийн дагуу зохицуулагдана.
1.5. Системийн дотоод архитектур, өгөгдлийн бүтэц, API, интеграцийн шийдэл, бизнесийн нууцад хамаарах мэдээлэл нь байгууллагын нууцад тооцогдоно.
Хоёр. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1. SKOLA - Community болон digital product удирдах зориулалттай SaaS систем.
2.2. СИСТЕМ / ПЛАТФОРМ - Skola вэб болон мобайл орчинд ажиллах програм хангамжийн цогц шийдэл.
2.3. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ - Skola системийг хөгжүүлж, ажиллуулж буй, системийн өмчлөгч «Хаштаг Си Ти Эй» ХХК.
2.4. ХЭРЭГЛЭГЧ - Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, системд бүртгүүлэн ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээд.
2.5. БАЙГУУЛЛАГА (Organization) - Skola дээр өөрийн community болон product-оо удирдаж буй бүртгэлтэй байгууллага.
2.6. COMMUNITY - Гишүүдийг нэгтгэсэн дижитал орчин.
2.7. PRODUCT - Сургалт, гишүүнчлэл, subscription эсвэл төлбөртэй үйлчилгээ.
2.8. GROUP / CHANNEL - Community доторх бүтэцчилсэн харилцааны хэсэг.
2.9. MEMBER - Community-д нэгдсэн хэрэглэгч.
2.10. EXTENSION / INTEGRATION - Гуравдагч системтэй холбогдох нэмэлт боломж (жишээ нь Strava, төлбөрийн систем гэх мэт).
Гурав. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Хэрэглэгч системийг хууль ёсны зорилгоор ашиглана.
3.2. Бүртгэлтэй мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
3.3. Нэвтрэх нэр, нууц үгээ гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
3.4. Дараах үйлдлийг хориглоно:
-
Системд халдах, эвдрэл саатал үүсгэх
-
Хуурамч бүртгэл үүсгэх
-
Спам, хууль бус контент тараах
-
Оюуны өмч зөрчих
3.5. Байгууллага өөрийн community доторх контент, гишүүдийн удирдлага, төлбөртэй бүтээгдэхүүний гүйцэтгэлийг өөрөө хариуцна.
Дөрөв. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Системийн хэвийн ажиллагаа, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах.
4.2. Шаардлагатай тохиолдолд системд түр зогсолт хийх.
4.3. Дүрэм зөрчсөн хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах.
4.4. Хуулиар шаардсан тохиолдолд мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх.
4.5. Системийн шинэчлэлт хийх эрхтэй.
Тав. ТӨЛБӨР, БАГЦ, ЗАХИАЛГА
5.1. Skola нь subscription буюу сар, жилээр төлбөртэй багцтай байж болно (Starter, Pro, Business гэх мэт).
5.2. Төлбөрийг гуравдагч төлбөрийн системээр дамжуулан хийнэ.
5.3. Төлбөрийн буцаалт нь тусгай нөхцөлтэй байна.
5.4. App Store, Play Store-оор дамжуулсан subscription нь тухайн платформын бодлогод захирагдана.
Зургаа. КОНТЕНТ БА ХАРИУЦЛАГА
6.1. Community дотор нийтэлсэн контентыг тухайн байгууллага болон хэрэглэгч өөрөө хариуцна.
6.2. Skola нь зуучлагч платформ бөгөөд гишүүдийн хоорондын маргаанд шууд оролцохгүй.
6.3. Хууль зөрчсөн контентыг системээс устгах эрхтэй.
Долоо. ИНТЕГРАЦИ БА ГУРАВДАГЧ ҮЙЛЧИЛГЭЭ
7.1. Skola нь гуравдагч системтэй интеграц хийх боломжтой.
7.2. Гуравдагч үйлчилгээний тасалдалд Skola хариуцлага хүлээхгүй.
Найм. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
8.1. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн тасалдалд хариуцлага хүлээхгүй.
8.2. Систем ашигласнаас үүдэн гарсан шууд бус алдагдалд хариуцлага хүлээхгүй.
Ес. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
9.1. Талууд маргааныг эв зүйгээр шийдвэрлэнэ.
9.2. Шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Арав. DISCLAIMER
Skola систем дээр зохион байгуулагдах аливаа уралдаан, community үйл ажиллагаа, төлбөртэй бүтээгдэхүүн, шагнал, гишүүнчлэлийн зохицуулалт зэрэгт Apple болон Google компани ямар нэгэн байдлаар хамааралгүй болно.
(DISCLAIMER: Apple Inc. and Google LLC are not involved in any contest, community activity, product sale, or membership program conducted via the Skola platform.)
Арван нэг. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ, ХОЛБОО БАРИХ
Skola системийн өмчлөгч, үйлчилгээ үзүүлэгч: «Хаштаг Си Ти Эй» ХХК (Hashtag CTA LLC), Монгол Улс.
И-мэйл: hello@cta.mn
Вебсайт: https://skola.mn